Тус даатгал нь даатгуулагч байгууллагын даатгалтай хөрөнгөд учирсан хохирлоос үүдэн түүний бизнесийн үйл ажиллагаа зогссоны улмаас тогтмол зардлаа /ажилчдын цалин болон бусад үйл ажиллагааны зардал/ болон тогтмол орлогоо алдаж байгаа тохиолдолд даатгагчийн зүгээс нөхөн төлбөр ач холбогдолтой бүтээгдэхүүн юм.

 

#    ЭРСДЭЛ:

Даатгалын зүйл:


  • Бизнес тасалдалаас нөлөөлсөн тогтмол орлогын алдагдал /тогтмол зардал
  • Бизнес үйл ажиллагааг сэргээн хэвийн болгохтой холбогдон гарсан нэмэлт зардал


Даатгагч даатгалын зүйлийг ямар эрсдэлээс даатгах вэ?


Тус даатгал нь хөрөнгийн даатгалтай цуг хийгдэх бөгөөд дангаараа даатгах боломжгүй. Даатгуулагчийн хөрөнгөд хохирол учирсан тохиолдолд нөхөн төлнө.

Үндсэн эрсдэл:

  • Галын эрсдэл /ахуйн гал түймэр, дэлбэрэлт, тэсрэлт, цахилгааны эрсдэлээс үүдэн гарах гал/
  • Байгалийн эрсдэл /газар хөдлөлт, аянга, цахилгаан, цасан болон шороон шуурга, ширүүн мөндөр үер /
  • Цахилгаан эрчим хүчний эрсдэл /цахилгааны өндөр хүчдэл, хэт хэлбэлзэл, богино холболт, цахилгаан соронзон орны нөлөөлөл/
  • Сантехникийн эрсдэл

Нэмэлт эрсдэл

  • Бүх төрлийн ослын эрсдэл
  • Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлийн эрсдэл
  • Хулгай дээрмийн эрсдэл

 

#    ҮНЭЛГЭЭ:

Даатгалын үнэлгээ:


  • Даатгуулагчийн сүүлийн 2-3 жилийн санхүүгийн тайлан тэнцлийн орлогын үзүүлэлт, даатгагдсан хөрөнгийн зүйл тус бүрийн бизнес тасалдалд нөлөөлөх хувийн жингийн харьцааг үндэслэн даатгалын үнэлгээг тогтооно.