Та өөрийн эзэмшлийн гэр, хашаа байшинг тус даатгалд даатгуулснаар түүнд учирч болох төрөл бүрийн эрсдэлийн зардлаас сэргийлж өөрийн санхүүд хамгаалалт бий болгож байгаа юм.

 

Хэрэв та гэр, хашаа байшин эзэмшдэг бол даатгал хийлгэх нь маш чухал байдаг. Учир нь гэр, хашаа байшингийн эрсдэлд өртөх түвшин маш өндөр байдаг бөгөөд хоромхон зуурын хугацаанд таны бүх эд хөрөнгөд хохирол учруулж мэдэхээр байдаг.

 

#    ЭРСДЭЛ:

Гэр, хашаа байшингийн даатгалд юу даатгуулах вэ?


  • Гэр
  • Хашаа
  • Байшин


Гэр, хашаа байшингийн даатгалд ямар хүмүүс  даатгуулах боломжтой вэ?


  • Гэр, хашаа байшингийн эзэмшигч хүн бүр даатгуулах боломжтой.


Таны эд хөрөнгийг ямар эрсдэлүүдээс даатгал вэ?


  • Галын
  • Байгалийн
  • Цахилгаан эрчим хүчний
  • Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл


Хэрэв та шаардлагатай гэж үзэж байвал үндсэн эрсдэл дээр нэмэгдэл эрсдэлийг нэмэн даатгуулах боломжтой.


  • Хулгай, дээрмийн

 

#    ҮНЭЛГЭЭ:

Даатгалын үнэлгээ:


  • Даатгалын зүйлийн үнэлгээг гэр, хашаа, байшингийн орон нутгийн зах зээлийн үнийн жишгийг харгалзан даатгуулагчтай тохирч тогтооно.
  • Даатгалын хураамжийн хэмжээ нь гэр, хашаа, байшингийн үнэлгээний 1%-иас багагүй байна.

 

#    ХУРААМЖ:

Даатгалаас олгогдох нөхөн төлбөрийн хэмжээ ямар байдаг вэ?


  • Даатгалын зүйл бүрэн сүйрсэн тохиолдолд даатгалын үнэлгээнээс даатгал эхэлсэн хугацаанаас бүрэн сүйрэл хүртэлх хугацаанд ноогдох элэгдлийг хассан дүнг олгоно. Хэрэв даатгалын үнэлгээ нь зах зээлийн үнээс их байвал зах зээлийн үнээр олгоно.
  • Даатгалтай хөрөнгө даатгуулагчийн өөрийнх нь буруугаас сүйрсэн бол хохирлыг 80%-иар нөхөн төлнө.
  • Даатгалын зүйлийг сэргээн засварлах боломжгүй тохиолдолд даатгалын үнэлгээнээс ашиглаж болох эд ангийн өртгийг хасч, үлдсэн хэсгийг нөхөн төлнө.