Та ачаа тээврийн даатгалд даатгуулснаар гарч болох эрсдэлийн хохирол зардлаас бүрэн өөрийгөө бүрэн хамгаалж болох юм.

Та төрөл бүрийн тээврийн хэрэгслээр/авто тээврийн хэрэгсэл, галт тэрэг/ өөрийн эсвэл гэрээний дагуу бусдын ачаа, бараа бүтээгдэхүүн, эд материалыг тээвэрлэж байх явцад тохиолдож болох эрсдэлийн улмаас хохирол, зардал гарах вий гэж санаа зовдог уу?

 

#    ЭРСДЭЛ:

Ачаа тээврийн даатгалд хэн даатгуулах боломжтой вэ?


  • Монгол улсын нутаг дэвсгэрт ачаа бараа, эд материал тээвэрлэж байгаа бол тус даатгалд даатгуулах боломжтой.

 

Ачаа тээврийн даатгалд юу даатгуулж болох вэ?

  • Тээвэрлэгдэж буй ачаа бараа

 

Таныг ямар эрсдэлүүдээс даатгадаг вэ?


  • Замын хөдөлгөөн оролцож байх үеийн эрсдэл
  • Байгалийн эрсдэл
  • Гал, бүх төрлийн тэсрэлт, дэлбэрэлт
  • Цахилгаан, эрчим хүчний
  • Тээвэрлэлтийн үеийн гэнэтийн осол

 

Хэрэв та шаардлагатай гэж үзэж байвал үндсэн эрсдэл дээрээс нэмэгдэл эрсдэлээс сонгон даатгуулах боломжтой. Үүнд:


  • Гадны нөлөөлөл
  • Хулгай /эх биеийн болон жижиг эд ангийн хулгайн/
  • Нэмэлт зардлын /үнэлгээний болон ослын газраас тээвэрлэх зардал/

 

#    ҮНЭЛГЭЭ:

Даатгалын үнэлгээ:


Даатгалын үнэлгээг тогтоохдоо даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцож дараах үнийн аль нэгийг сонгоно. Үүнд:

  • Зах зээлийн тухайн үеийн үнэ буюу зах зээлийн жишиг үнээр тооцох
  • Бүртгэлийн үнэ эсвэл баримтанд заасан барааны энгийн дүнгээр тооцох

Даатгалын хураамжийн хэмжээ нь замын болон тээврийн төрөл, тээвэрлэх зай, барааны ангилал, эрсдэлийн түшингээс хамаарна .

 

Даатгалын үргэлжлэх хугацаа ямар байх вэ?


  • Илгээгчээс ачааг тээвэрлэгчид шилжүүлж эхэлсэн үеэс тээвэрлэгч ачааг хүлээн авагчид хүлээлгэж өгөх хүртэл 30 хоног хүртэлх тогтоосон хугацаанд үргэлжилнэ.

 

#    ХУРААМЖ:

Даатгалаас олгогдох нөхөн төлбөрийн хэмжээ ямар байдаг вэ?


Даатгалтай ачаанд даатгалын тохиолдолын улмаас хохирол учирсан бол дараах зүйлүүдийг харгалзан нөхөн төлбөр олгоно.

  • Даатгалын зүйл бүрэн сүйрсэн тохиолдолд даатгалын үнэлгээнээс даатгал эхэлсэн хугацаанаас бүрэн сүйрэл хүртэлх хугацаанд ногдох элэгдлийг хассан дүнг олгоно.
  • Зах зээлийн үнэлгээгээр тооцсон нөхөн сэргээх засварлах зардлыг олгоно.
  • Уг хохирол даатгуулагчийн буруутай үйлдэлээс шалтгаалсан бол 80%-иар хохирлын дүнгээс тооцож олгоно.