“Тогтвортой хөгжил-2030 хөтөлбөр”-ийг анх 2012 онд Бразил улсын Рио Де Жанейро хотод болсон НҮБ-ын “Тогтвортой хөгжил” бага хурлын үеэр санаачилсан бөгөөд энэхүү хөтөлбөр нь “Мянганы хөгжлийн зорилтууд”-ын үргэлжлэл юм.
2015 онд НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулган болж Тогтвортой хөгжлийн 17 зорилго, 169 зорилтыг баталж, 2016 оны 1 сарын 1-нээс албан ёсоор дэлхий нийтээр хэрэгжүүлж эхэлсэн билээ.
“Тогтвортой хөгжлийн зорилт-2030” нь нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн 3 тулгуурт суурилсан дэлхий нийтийн тогтвортой хөгжилд хүрэх урт хугацааны бодлогын баримт бичиг бөгөөд нийгэм, эдийн засаг, байгаль орчны харилцан тэнцвэртэй байдлыг хангахад чиглэсэн өөр хоорондоо нягт уялдаатай зорилгууд юм. Энэ нь нэг салбар дахь үйл ажиллагаа нь бусад салбаруудын үйл ажиллагаанд шууд нөлөөлдөг гэсэн үг юм.
Тогтвортой Хөгжлийн эдгээр зорилгууд нь ядуурлыг арилгах, эх дэлхийгээ хамгаалах, хүн төрөлхтөн амар амгалан байж, хөгжил цэцэглэлтийн үр шимийг хүртэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилт юм.
2016 оны 2-р сард УИХ-ын тогтоолоор Монгол Улсын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг баталсан ба аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаагаа энэ хүрээнд чиглүүлэн явуулж байна.
Ард даатгал ХК үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан Тогтвортой Хөгжлийн Зорилтуудыг хэрэгжүүлэх, байгаль орчин, нийгэм, засаглалын хариуцлагатай байдалд анхаарч, ирээдүй хойч үедээ ээлтэй, тогтвортой хөгжилтэй нийгмийг бий болгох зорилгынхоо хүрээнд “Тогвтортой хөгжлийн тайлан 2023” тайланг өнгөрөгч 6 сард гаргаж харилцагч, олон нийтэд танилцуулсан билээ.
Энэхүү ажлын үргэлжлэл болгон Ард даатгал ХК-иас санаачлан “Даатгалын салбар”-т үйл ажиллагаа явуулж байгаа Үндэсний Давхар даатгал ХК, Албан журмын даатгагчдын холбоо болон Монголын даатгалын холбоо, Монголын даатгалын зах зээлийн холбоогоор дамжуулж бусад даатгалын компаниудыг Тогтвортой хөгжлийн зорилтуудад анхаарч “Байгаль орчин, нийгэм, засаглалын тайлан” гаргахыг уриалах арга хэмжээг зохион байгууллаа.
Мөн арга хэмжээнд, Даатгалын салбарын бодлогыг тодорхойлогч Монгол улсын Сангийн яам, Даатгалын салбарын зохицуулагч байгууллага Санхүүгийн зохицуулах хорооны төлөөллүүд оролцлоо.
Ард даатгал ХК-ийн Тогтвортой хөгжлийн тайлантай тус компанийн цахим хуудас болох www.aic.mn болон нийгмийн сүлжээний ard insurance хуудсаар зочилж танилцах боломжтой юм.
Хөгжлөөс хэн ч үлдэх, хоцрох ёсгүй.
NO-ONE left behind
Share via: