Тус даатгал нь даатгуулагч байгууллагын эзэмшиж /хариуцаж/ түрээслэж буй бүх төрлийн зориулалтаар үйл ажиллагаа явуулж байгаа барилга байгууламжид аливаа гэнэтийн үйл явдлын улмаас эвдрэл, гэмтэл, хохирол гарсан тохиолдолд сэргээн засварлах эсвэл нөхөн төлөх ач холбогдолтой даатгал юм.

 

#    ЭРСДЭЛ:

Даатгалын зүйл:


  • Байгууллагын эзэмшлийн /түрээсийн / хариуцлагын бүх төрлийн зориулалтаар ашиглаж болох үл хөдлөх хөрөнгийн чанартай барилга байгууламж


Даатгагч даатгалын зүйлийг ямар эрсдэлээс даатгах вэ?


Үндсэн эрсдэл:

  • Байгалийн эрсдэл (газар хөдлөлт, галт уул дэлбэрэх, аадар бороо, шороон шуурга, үер ус, хөлдөлт, хөрсний гулгалт, суулт нурангид даруулах, хүчит салхи)
  • Гал, бүх төрлийн тэсрэлт, дэлбэрэлт
  • Цахилгаан эрчим хүчний (Цахилгаан эрчим хүчний хэлбэлзэл, хэт ачаалал)
  • Ус, чийгний (сантехникийн шугам сүлжээний гэмтэл)

Нэмэлт эрсдэлүүд:

  • Гуравдагч этгээдийн санаатай буюу санамсаргүй үйлдлийн
  • Гадны нөлөөлөл
  • Бүх төрлийн гэнэтийн осол
  • Хулгай дээрмийн эрсдэл
  • Нэмэлт зардлын даатгал (баримтаар нотлогдох)