Ард Даатгал компанийн стратегид чухал ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудыг хүлээн авч, онолын мэдлэгийг баталгаажуулан танилцах, байгууллагын үйл ажиллагаатай танилцуулах, чадварлаг ажиллах хүчин болоход нь туслах, ирээдүйд өөрийн байгууллагын хэрэгцээнд нийцэх ажиллах хүчнийг бүрдүүлэн ажиллаж байна.


Дадлагажих оюутанд тавигдах шаардлага:


  • Дадлагажих ажлын байранд дүйцэхүйц мэргэжлээр суралцаж байгаа
  • 3.0 буюу B үнэлгээнээс дээш
  • Их, дээд сургуулийн 3,4-р курсын оюутан байх


Дадлага хийх оюутны бүрдүүлэх материал


  • Дадлагын удирдамж
  • Дадлага хийлгэхийг хүссэн сургуулийн албан бичиг
  • Цахим үнэмлэхийн хуулбар
  • 2 хувь цээж зураг
  • Сургалтын албаны баталгаажуулсан дүнгийн тодорхойлолт

/өргөдөлд сургууль, анги, дадлага хийх боломжтой хугацаа, утасны дугаараа тодорхой бичиж оруулна уу. /