Та жолоочийн албан журмын даатгалд заавал даатгуулах хуулиар ногдсон үүрэгтэйгээс гадна авто тээврийн хэрэгслээ жолоодон зам тээврийн хөдөлгөөнд оролцох үедээ гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулж болох уг даатгалаас илүү гарсан эрсдэлээ жолоочийн хариуцлагын сайн дурын даатгалаар даатгуулж болно.

 

#    ЭРСДЭЛ:

Жолоочийн хариуцлагын сайн дурын даатгалд ямар хүмүүс  даатгуулах боломжтой вэ?


  • Бүх ангиллын жолооч нар тус даатгалд даатгуулах боломжтой.

Жолоочийн хариуцлагын сайн дурын даатгалд юу даатгуулж болох вэ?


  • Жолоочийн бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн өмнө хүлээх хариуцлага
  • Жолоочийн өөрийн болон зорчигчийн амь нас, эрүүл мэндийн төлөө хүлээх хариуцлага

 

Таныг ямар эрсдэлүүдээс даатгах вэ?


Тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолоочийн санамсар болгоомжгүй үйлдлээс:

  • Гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах
  • Гуравдагч этгээдийн эд хөрөнгөд хохирол учруулах
  • Жолоочийн өөрийн болон зорчигчдын  амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах

 

#    ҮНЭЛГЭЭ:

Даатгалын үнэлгээ:


  • Даатгалын үнэлгээг тогтоохдоо даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцож болох бөгөөд жолоочийн хариуцлагын доод хязгаар 1,500,000 төгрөг байна.

 

#    НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХГҮЙ НӨХЦӨЛ:

Тухайн даатгалын онцлогтой холбоотой дараах тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг олгохоос татгалзана. Үүнд:

    • Зорчигчийн буруугаас бусдад учруулсан хохирол
    • Өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлд учруулсан хохирол
    • Даатгуулагчийн жолоодох эрхийн үнэмлэхэд заасан ангилалд хамаарахгүй тээврийн хэрэгсэл жолоодох үеийн хохирол
    • Гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалтай тээврийн хэрэгсэл дотор байсан эд зүйлс
    • Тээвэрлэж явсан ачаанд учирсан хохирол
    • Ан ав хөөх болон уралдааны зориулалтаар ашиглаж явснаас үүдсэн хохирол
    • Жолоодох эрхийн үнэмлэхгүй, жолоодох эрх нь хасагдсан, зам тээврийн ослын хэрэг нь шүүх, прокурор болон цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа хүн жолоодсоноос үүдсэн хохирол
    • Даатгуулагч байгууллагатай хөдөлмөрийн буюу ажил гүйцэтгэх эрээгүй хүн жолоодож явах үед гарсан аливаа хохирол
    • Даатгуулагчтай харилцан тохиролцсоны үндсэн дээр дээрх гэрээний нөхцөл заалтанд өөрчлөлт орсон байж болно.