Монгол Улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг , Сэнтрал Тауэр, 13 давхар, 1305 тоот
-
-
+976 7720 0088
Монгол Улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг , Сэнтрал Тауэр, 13 давхар, 1305 тоот
+976 7720 0088
Манай компани 1994 оны 3 дугаар сарын 14-ны өдөр Монголын анхны хувийн даатгалын компани болж үүсгэн байгуулагдсан. |
Өнгөрсөн хугацаанд бид харилцагч-даатгуулагч нарынхаа өвөрмөц хэрэгцээ шаардлагад нийцсэн даатгалын үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хүргэж ажиллаж ирлээ. Бидний өнөөг хүртэл Монголын даатгалын зах зээл дээр явуулсан үйл ажиллагаанд маань харилцагч нарын маань эрэлт хэрэгцээ, бодит хүсэл шаардлага хөтөч нь болж, бид хамтдаа хөгжиж, хамтдаа боловсорч ирсэн юм.
Ард Даатгал ХХК анхны хувийн даатгалын компани хэлбэрээр байгуулагдав.
Ард Даатгал ХХК 5 дах жилдээ ТОП зэрэглэлийн даатгалын компаниар шалгарав.
Их Британийн “Виттингтон групп” хөрөнгө оруулалт хийж, гадаадын хөрөнгө оруулалттай анхны даатгалын компани болов.
Санхүүгийн Зохицуулах Хорооны гаргасан даатгалын компаниудын үнэлгээгээр 3-т шалгаран, Монгол Улсын шилдэг даатгагчдын нэгээр батламжлагдав.
Дэлхийн бизнесийн шилдэг компаниудад олгодог Зууны Чанарын Алтан цомыг Швейцарь улсын Женев хотод гардан авав.
Санхүүгийн Зохицуулах Хорооны 2011 оны 6-р сарын 30-ны өдрийн тогтоолоор Гранд Даатгал ХХК, Ард Даатгал ХХК-иудад нэгдэх зөвшөөрөл олгогдож, нэгдсэн хүчирхэг Ард Даатгал ХХК төрөн гарав.
Монгол улсын Засгийн Газар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран зохион байгуулдаг ТОП-150 аж ахуй нэгж шалгаруулах шалгаруулалтын ТОП-5 даатгалын компанийн 1-т шалгарсан.
Ард Даатгал компани 2017 онд төлөвлөсөн зорилтууддаа хүрч, даатгалын салбарт эзлэх компанийн байр суурийг улам бэхжүүлэн ажиллахын зэрэгцээ дараахи Нийгмийн хариуцлагын ажлуудыг хийж, хэрэгжүүлсэн он байлаа. Тухайлбал:
2018 оны 3 дугаар улиралд Ард Даатгал компанийн хувьд үйл ажиллагаа өргөжүүлж зах зээлд шинэ бүтээгдэхүүн гаргасан төдийгүй нээлттэй хувьцаат компани болж өргөжсөн түүхэн улирал боллоо.
СЗХ-ны 2018 оны 8 сарын 29-ний өдрийн хурлаар Ард Даатгал компанид IPO хийх зөвшөөрөл олгож 2018 оны 9 сарын 17-26 өдрийн хооронд анхдагч зах зээлийн захиалга авч, татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн хөрөнгө болох 5.25 сая төгрөгөөс 32.7 хувиар буюу 6.97 тэрбум төгрөгийн захиалга авч амжилттай IPO хийсэн байна. Ингэснээр Ард Даатгал ХК нь даатгалын салбарт анхны нээлттэй хувьцаат компаниудын нэг болж, салбартаа хамгийн олон хөрөнгө оруулагчтай даатгалын компани болсон байна.