Манай компани даатгалын борлуулалт хийх хүсэл сонирхолтой иргэнийг даатгалын төлөөлөгчөөр холбогдох хууль журмын дагуу хамтран ажиллахыг урьж байна.

Та даатгалын төлөөлөгч болсноор даатгалын салбарын өсөн нэмэгдэж буй зах зээлд ажлын цагт баригдалгүйгээр чөлөөтэй борлуулалт хийж хувийн орлогоо нэмэгдүүлэх боломжтой бөгөөд  даатгалаар мэргэшсэн жинхэнэ мэргэжлийн оролцогч болох юм.

“Даатгалын төлөөлөгч” гэж даатгагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, түүний нэрийн өмнөөс хэлцэл болон эрх зүйн бусад үйлдэл хийх үүрэг бүхий даатгагчийн томилсон буюу эрх олгосон этгээдийг ойлгоно.

/Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 3.2.2 дугаар заалт/

 

Ард Даатгал ХК-ийг сонгох шалтгаан юу вэ?


  1. 1994 онд үүсгэн байгуулагдсан, туршлагатай үндэсний хэмжээнд танигдсан даатгагч.
  2. Иргэд, байгууллагын бүхий л эрсдэлийг хамгаалах, бүх хэлбэрийн бүтээгдэхүүнүүдийг өрсөлдөхүйц хямд үнээр санал болгодог.
  3. Нийслэл, орон нутгийг хамарсан 24 салбар, 238 даатгалын төлөөлөгчийг нэгтгэсэн өргөн сүлжээтэй.
  4. Ард Санхүүгийн Нэгдэл ХК-иас зохион байгуулдаг үйл ажиллагаануудад оролцож өөрийгөө хөгжүүлэх, чадваржуулах, нэмэлт бусад орлого нэмэгдүүлэх боломжтой.
  5. “Хүчтэй. Хамтдаа.” уриан дор нэгдсэн, эрч хүчтэй чадварлаг хамт олонтой компани.
  6. Хурдан шуурхай бүртгэл, төлбөр тооцооны систем, өрсөлдөхүйц урамшуулалтай.
  7. Ажлын өдрүүдээр үнэгүй ашиглах ажлын суудал, компьютер, интернэт холболт.

 

Даатгалын төлөөлөгч хэрхэн болох вэ?


Даатгалын төлөөлөгчөөр ажиллахад таны боловсрол, эрхэлж буй ажил, оршин суугаа газар, нас хүйсийг огт харгалзахгүй бөгөөд амьдралын идэвхтэй хэв маягтай, чөлөөт цагаараа ажиллах замаар хийснээрээ цалинжих сонирхолтой хэн бүхэн энэхүү боломжийг ашиглах боломжтой юм. /Жич: Даатгалын төлөөлөгч нь “Нийтийн албан тушаалтан” байж болохгүй./

Даатгалын төлөөлөгчийн ажлын зорилго нь  өөрийн танилын хүрээ, иргэд, байгууллагуудад  даатгалын соёлыг сурталчлан тэдэнд даатгалаар хамгаалагдах, итгэл төгс ажиллаж амьдрах боломжийг олгож, даатгалын салбарын хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулах явдал юм.

 

Даатгалын төлөөлөгч болох үе шат:


  1. Та даатгалын төлөөлөгчөөр ажиллах хүсэлтээ анкетаар илэрхийлж info@arddaatgal.mn хаягаар илгээнэ /Анкет татах /.
  2. Таны илгээсэн хүсэлтийг судлаж цаашид хамтран ажиллах боломжтой гэж үзвэл бид таныг компанийн бэлтгэл сургалтад хамруулж, компаниас зохион байгуулна/төлбөртэй/.
  3. Санхүүгийн Зохицуулах Хорооны ээлжит сургалтад хамрагдаж, шалгалт өгнө /СЗХороо сургалтын товыг зарлан зохион байгуулах ба төлбөрийг Ард Даатгал ХК хариуцна/.
  4. Шалгалтанд тэнцсэн тохиолдолд тусгай зөвшөөрөл хүссэн материал бүрдүүлж, тусгай зөвшөөрлөө авна.

 

Даатгалын төлөөлөгчийн хөлс, урамшууллын хэмжээ ямар байх вэ?


Даатгалын төлөөлөгч нь компанитай байгуулсан гэрээний дагуу, борлуулсан даатгалын хэлбэр, хураамжийн орлогын дүнгээс хамаарч төлөөлөгчтэй харилцан тохиролцож төлөөлөгчийн хөлсийг олгоно. Энэ дүнгээс та холбогдох татварыг төлнө.

 

Танд асуулт байна уу?


Бидэнтэй 77200089 холбогдож эсвэл info@arddaatgal.mn хаягаар бичиж лавлана уу.