“ЖАЙКА” Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж байгаа “Монгол улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд хийгдсэн “Улаанбаатар хотын газар хөдлөлтийн эрсдэлийн үнэлгээ” танилцуулга, сургалтыг Ард даатгал ХК-ийн Даатгалын газар болон Нөхөн төлбөрийн газрын ажилтнуудад 10 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа.

          Танилцуулга сургалтыг төслийн зөвлөх Сэйчиро Фүкүшима болон төслийн Монгол дахь зөвлөх Д.Одбаяр нар хийсэн юм. Уг танилцуулга нь:    

  • Япон улсад болсон хүчтэй газар хөдлөлтүүд болон тэдгээрийн тоон мэдээлэл, газар хөдлөлттэй холбоотой Япон улсын хууль эрх зүйн зохицуулалтууд, стандарт нормууд;
  • Улаанбаатар хотын газар хөдлөлтийн эрсдэлийн үнэлгээ гэсэн 2 хэсгээс бүрдсэн.

          Ард даатгал ХК нь ажилтнуудынхаа мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх хүрээнд олон талт ажлууд зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн танилцуулга, сургалт нь Газар хөдлөлтийн гамшгийн талаар тодорхой ойлголтыг өгсөн чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Танилцуулгыг зохион байгуулсан ЖАЙКА олон улсын байгууллагын ажилтнуудад талархсанаа илэрхийлье.