Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2022 оны 3 сарын 16-ны
өдрийн 02/22 тоот тогтоолын Хавсралт №3
АРД ДААТГАЛ ХК-ИЙН ХУВЬЦАА
ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД
Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2022 оны 3 сарын 16-ны өдрийн 02/22 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдах тухай зарлаж байна.
Хурал хуралдуулах газар, өдөр, цаг: 2022 оны 4 сарын 30-ны өдрийн 14 цагт Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 15-р хороо, Махатма Ганди гудамж-39, Корпорэйт Зочид Буудал Конвеншн Центрийн хурлын танхимд хуралд оролцох боломжтой бөгөөд мөн Ард Апп (Ard App) ашиглан хуралд саналаа өгөх боломжтой.
Компанийн оноосон нэр: Ард Даатгал ХК
Хурлын хэлэлцэх асуудал:
- 2021 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайланг танилцуулах тухай;
- 2020 оны цэвэр ашгаас хуваарилж олгосон ногдол ашгийн тайланг танилцуулах тухай;
- 2021 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэн батлах тухай;
Бүртгэлийн өдөр: 2022 оны 4 сарын 4-ний өдөр
Хуралд бэлтгэх явцад Хувьцаа эзэмшигчдийн танилцаж болох баримт бичгийн жагсаалт:
- 2021 оны үйл ажиллагааны болон санхүүгийн аудитлагдсан тайлан;
- Хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх Саналын хуудасны загвар;
- Хувьцаа эзэмшигчдийн хурлын дэг;
- 2020 оны цэвэр ашгаас хуваарилж олгосон ногдол ашгийн тайлан;
- Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолын төсөл.
Хувьцаа эзэмшигч та 2022 оны 3 сарын 31-ний өдрөөс хойш ажлын өдрүүдэд ажлын цагаар өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компанид хандах, эсхүл www.arddaatgal.mn цахим хуудсаар зочлон хурлын материалтай танилцах боломжтой.
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 13 давхар, 1305-1307 тоот
Утас: 7720-0088 (Оператер)
ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС