Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

Эрхэм хүндэт нийт хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч, даатгуулагч, харилцагч, түнш, удирдлагууд, үе үеийн нийт хамтран зүтгэгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

 

Ард Даатгал ХК анхны хувийн даатгалын компани төдийгүй салбартаа тэргүүлэгч хувьцаат компани болохын хувьд үүсгэн байгуулагдан хөгжсөний 30 жилийн хугацаа даатгалын салбарын хөгжлийн түүхийг хамтдаа бичилцсэн он жилүүд байлаа.

 

Хэдий бидний эхлэл дардан байгаагүй ч стратегийн зөв шийдвэр, хамтын үйл ажиллагааны дүнд 2024 оны хагас жилд амжилттай ажиллаж даатгалын цэвэр хураамж болон нөхөн төлбөрийн олголтоор салбартаа тэргүүлэн мэргэжлийн даатгалын үйлчилгээг харилцагч болон даатгуулагч нартаа үзүүллээ.

 

Бид хөгжлийн дараагийн шатанд байгаль орчин болон нийгэм, засаглалын хүрээнд ээлтэй бодлогыг нэвтрүүлэн ажиллаж байгалийн нөөцийн хомсдол, ядуурлыг бууруулахад чиглэн ямарваа эрсдэлээс үүдэлтэй санхүүгийн саад бэрхшээлийг даван туулахад байгууллагын зөв засаглалыг хэрэгжүүлэн тогтвортой хөгжлийн тайлагналыг даатгалын салбарт анх удаагаа тайлагнав.

 

Цаашид үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон улсын жишигт нийцүүлэн улам сайжруулж, компанийн эрсдэл даах чадвар, үйлчилгээний цар хүрээ, даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллах болно. Мөн цахим даатгалын үйлчилгээгээр иргэд болон байгууллагуудад түргэн шуурхай хүрч ажиллахыг зорьж байна. Түүнчлэн бид ашиг орлогоос илүү нийгэмд өгч буй дэмжлэг, өгөөж хөгжлийн чиг хандлагаараа түүчээлэгч байхыг эрмэлзэж ирлээ.

 

Өнгөрсөн, одоо ба ирээдүйд бидэнтэй хамтран даатгалын салбарын түүхийг бүтээлцэж буй бүхий л оролцогч талууд болон нийт ажилтнууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

 

Гүйцэтгэх захирал Н.ЭРДЭНЭТУЛГА